Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 07 дугаар сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 07 дугаар сарын тойм мэдээ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2022 оны 07 дугаар сард Бодонч гол, Ховд гол, Харусан нуур, Буянт-дээд, доод, Долоон нуурын гол, гэсэн 6 голын усанаас химийн сорьц авч усны шинжилгээ хийж химийн найрлага, чанарын 22 үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 07 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Бодонч-Алтай |
|
|
2.9 |
0.22 |
0.009 |
0.032 |
2 |
Ховд-Мянгад |
|
|
3.1 |
0.24 |
0.010 |
0.053 |
3 |
Харусан-Дөргөн |
|
|
3.4 |
0.16 |
0.004 |
0.043 |
4 |
Буянт дээд |
8.32 |
3.5 |
3.7 |
0.10 |
0.006 |
0.028 |
5 |
Буянт доод |
7.85 |
3.5 |
2.6 |
0.11 |
0.005 |
0.035 |
6 |
Долоон нуур-Мөнххайрхан |
|
|
2.0 |
0.17 |
0.006 |
0.042 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Бодонч голын усны хяналт-шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Бодонч голын усны эрдэсжилт 199.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Ховд голын усны хяналт-шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 207.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Харусан нуурын усны хяналт-шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Харусан нуурын усны эрдэсжилт 181.1 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт голын усны хяналт-шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 175.9 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 196.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Долоон нуурын голын усны хяналт-шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуурын голын усны эрдэсжилт 175.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 29.57%-ийн цэвэршилттэй байна.Төв цэвэрлэх байгуулмж засвартай байгаа тул бохир усны сорьцыг хуучин картнаас авсан болно.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ